Монголчуудыг аймаг, сум, нутаг усаараа холбох орон нутгийн харилцаа холбооны апп.
Дэлхийн олон улс өөрсдийн харилцаа холбооны апп, мессенжертэй байдаг.
Харин Nutag бол Монголчууддаа зориулж, аймаг сум, нутаг усаараа холбогдох боломжийг санал болгож буй Монгол хөгжүүлэгчийн бүтээж байгаа апп юм.
Нутгийн зар мэдээ, малын сураг, нутгийн мэдээлэл, нутгийн харилцаа, дуудлага зэрэг хэрэгтэй зүйлсийг нэг дороос авах боломжтой.
Одоогоор туршилтын шатандаа явж байгаа бөгөөд та бүхэн ашиглаж үзээд санал хүсэлтээ өгснөөр бид улам сайжруулсаар байх болно.
Доорх товч дээр дарж өөрийн утсанд тохирох Android хувилбарыг татаж суулгана уу.
Samsung, Redmi, Poco, Oppo, Vivo, Huawei болон 2019 оноос хойшхи ихэнх Android утсанд тохиромжтой.
APK хэмжээ: ~149MB
Nutag аппын iPhone болон iPad хувилбар одоогоор хийгдэж байна. Удахгүй TestFlight болон App Store хувилбар гарах болно.
Санал хүсэлт, алдаа мэдээлэл болон хөгжүүлэлтийн талаар Nutag апп дотроосоо шууд холбогдон саналаа өгөх боломжтой. Та бүхний санал хүсэлт, дэмжлэг бидэнд маш их тус болох бөгөөд Nutag аппыг хамтдаа улам хөгжүүлэх болно.
⚠️ APK татахад интернетийн хурднаас шалтгаалан хэсэг хугацаа орж магадгүй. Суулгах үед “Unknown source” эсвэл “Install unknown apps” гэж асуувал зөвшөөрөөд дахин install хийнэ. iPhone болон iPad дээр APK файл шууд суухгүй.